Алт үйлдвэрлэгч

Туршилтын олборлолтыг 201онд, үндсэн олборлолтыг 2017 онд эхлүүлснээр “Наран Мандал” компани нь тогтвортой үйл ажиллагаа явуулж байна.

Үйлдвэрлэлийн өсөлт

Ирэх гурван жилийн хугацаанд I болон X дугаар судлуудын хүдэр олборлолт нэмэгдсэнээр одоогийн хүчин чадал гурав дахин нэмэгдэх болно.

ЖОРК стандартын нөөц

2017 онд хийгдсэн өрмийн ажлын үр дүнд ЖОРК стандартаар ордны нөөц болон агуулгыг үнэлсэн. Энэхүү тогтоогдсон нөөц нь I судал болон X судлын дээд хэсэгт илэрсэн нөөц бөгөөд судлуудын гүнд хараахан өрөмдлөгийн үйл ажиллагаа хийгдээгүй байна. Өмнөх судалгааны ажлуудаас харахад I, X судал болон бусад судлууд дээр хүдрийн нөөц гүн рүүгээ хэтийн төлөв сайтад тооцогддог.

Нөөц өсөх боломж

Уг орд нь ороген гаралтай кварцын судал дахь алтны үндсэн орд бөгөөд хүдэр агуулсан судал гүн рүүгээ 500 м ба түүнээс ч гүн үргэлжлэх боломжтой юм. Одоогийн байдлаар нийт 55 судлын зөвхөн хоёр судлыг 200 м гүн хүртэл судалсан байгаа нь цаашдаа нөөц өсөх асар их боломж байгааг илтгэдэг.

Шинэ орд илрүүлэх боломж

“Наран Мандал” компани нь олон улсын геологи хайгуулын консалтинг үйлчилгээ үзүүлдэг “PanEX” компанийн арвин туршлагатай геологичидтой гэрээ байгуулан хамтран ажиллаж, “Цагаан Цахир” ордод нэмэлт өрөмдлөгийн ажил явуулах, мөн өөрийн эзэмшдэг хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайнуудад эрчимтэй судалгаа шинжилгээний ажил явуулж байна.

Өртөг багатай үйлдвэрлэл

Металл авалтыг нэмэгдүүлэх болон үйл ажиллагааны зардлын бага төвшин нь алт үйлдвэрлэлийн өртгийг бууруулж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж байна.

Шилдэг менежментийн баг

Компанийн менежментийн баг нь олон улсад уул уурхай болон хөрөнгө оруулалтын салбарт ажиллаж байсан арвин туршлагатай удирдлагаас бүрддэг. Дэлхийд томоохон ордод тооцогддог Киргизстан улсад оршдог “Кумтор” алтны уурхайг удирдаж байсан туршлагатай Гүйцэтгэх Захирлыг Монгол Улсад урин ажиллуулж, арвин арга туршлага дээр нь тулгуурлан компанийн хөгжлийн бодлогыг тодорхойлж байна.

Нийгмийн хариуцлагатай компани

“Наран Мандал” компани нь аюулгүй ажиллагаа, байгаль орчинд ээлтэй болон орон нутагтай тогтоосон нөхөрсөг харилцаагаа үйл ажиллагааныхаа үндсэн хэсэг болгон ажилладаг.