Баянхонгор аймагт орших “Цагаан Цахир” уурхай нь олборлолт явуулж буй өндөр алтны агуулгатай, ороген гаралтай кварцын судлын алтны үндсэн орд юм.

Одоогоор “Цагаан Цахир” ордын I судал дээр олборлолт явуулж байна. ЖОРК тайланд I болон X судал мөн түүн дээр нэмэгдээд нийт 10 судлыг эдийн засгийн өндөр үр өгөөжтэй болохыг дурдсан. Хөндлөнгийн мэргэжлийн байгууллагуудын геологи, хайгуулын ажлын нарийн судалгаа шинжилгээний үр дүнд, 2019 онд X судалд малталт нэвтрэлтийн ажил эхэлж, бусад хэтийн төлөв сайтай судлуудад хайгуулын ажил явагдана.

2017 онд явуулсан өрөмдлөгийн ажлын үр дүнд ЖОРК стандартын 8.7 г/тонн алтны агуулга бүхий 212,500 унц нөөц тогтоогдож ороген гаралтай кварц судал дахь алтны үндсэн орд болохыг баталгаажуулсан. Ордын эрдэсжилтийн төрлөөс хамааран цаашид судлын сунал болон уналын дагуу ЖОРК стандартаар тогтоогдсон нөөц нэмэгдэх боломжтой.

Ашиглалтын хайгуулын өрөмдлөгийн ажлыг дунджаар 200м хүртэлх гүнд явуулсан ба “RPM Global”-ийн мэргэжилтнүүд илүү гүний өрөмдлөг явуулснаар ордын нөөцийг нэмэгдүүлэх боломжтой гэж үзсэн.