2020 оны 12 сар
Шинэ тээрэм ашиглалтад орсноор Баяжуулах үйлдвэр Цагаан Цахир ордын боломжийг бүрэн дүүрэн ашиглах боломж бүрдэж байна. Шинэ тээрэм нь цаашид өдөрт 400 тоннын хүдрийг боловсруулах хүчин чадалтай.

2020 оны 10 дугаар сар
Манай компани ажилчдынхаа эрүүл мэнд, ажлын байрны тав тухтай байдалд үргэлж анхаарал хандуулан ажиллаж байна. Үүний хүрээнд уурхайн талбар дах оффисийн байраа шинэчлэн сайжруулсны сацуу шинээр хоолны газар, ажилчдын сууц барих ажлыг эхлүүлээд байна. Энэхүү бүтээн байгуулалтын үр дүнд манай ажилчид уурхайн талбарт илүү тохь тухтай орчинд ажиллаж, амьдрах нөхцөл бүрдэж байгаа юм.

2020 оны 4 сар
Баяжуулах үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж, өдөрт 240 тонн хүдэр боловсруулж байна. Цаашдаа алт хайлуулах үйлдвэрийн зуухыг суурилуулж, үйлдвэрлэлийн хэмжээг өдөрт 360 тоннд хүргэхээр ажиллаж байна. Шинэ тээрэм, хайлуулах зуух ажиллаж эхэлснээр уурхайн үйлдвэрлэлийн үр өгөөж, бүтээмж илүү сайжрах юм.

X судал дээр далд уурхайн нэвтрэлтийн ажил өдөрт 1.5 метрийн ахилт гаргаж байна. Далд уурхайд цаашид барих холбогдох дэд бүтцийн зардлыг төлөвлөн ажиллаж байна.

2020 оны 1 сар
Наран Мандал” компанийн Баяжуулах үйлдвэрийн өргөтгөлийн бүтээн байгуулалт амжилттай дуусаж, үйлдвэрийн тээрмийг ажиллуулж эхлэв. Энэхүү өргөтгөлийн үр дүнд тээрмийн хүчин чадал өдөрт 120 тонноос 360 тонн болж нэмэгдсэн бөгөөд тээрмийн эргэлт тав дахин ихэсч, ажиллах хугацаа наймаас 24 цаг болов. Үйлдвэрт өргөтгөл хийгдсэнээр бүтээгдэхүүний гарц нэмэгдэхийн сацуу Цагаан Цахир ордын газрын гүнд оршиж буй нөөцийг илүү өргөн хүрээнд олборлож эхлэх боломж нэмэгдэж байна.

Дэвшилтэд Хоргүйжүүлэх Цикл

2018 оны 9 сар
2018 оны 9 дүгээр сараас эхлэн ”Цагаан Цахир” уурхай дээр уул уурхайн дэвшилтэт технологи үйлдвэрлэгч Шинхай /Xinhai/ компанитай хамтран баяжуулах үйлдвэрт “Шинэчилсэн Хоргүйжүүлэх Цикл”-ийг нэвтрүүлснээр Баянхонгор аймагт байгаль орчинд ээлтэй тогтвортой үйл ажиллагаа явуулах боломж бүрдсэн. 2014 онд хөрөнгө оруулагч “Монгоулд” ХХК нь ”Цагаан Цахир” уурхайд бодит хөрөнгө оруулалт хийсний үр дүнд, олборлолт нэмэгдэж, цаашид ордыг нарийвчлан судлах боломж үүссэнээс гадна байгаль орчныг хамгаалах болон аюулгүй байдлыг сайжруулсан.

Шинэ Хаягдлын Далан

2018 оны 5 сар
2018 оны 5-р сард төслийн талбайд шинээр томоохон хаягдлын далан барьж ашиглалтад оруулсан. Барилгын туслан гүйцэтгэгч “Дрийм Өэсис” ХХК нь Солонгос улсад үйлдвэрлэсэн барилгын материал ашиглан, уурхайн ангижруулах нөөцөөс их хэмжээний буюу 88,203 куб.м багтаамжтай шинэ хаягдлын далан барьж ашиглалтад оруулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүлээлгэн өгсөн. Энэхүү хаягдлын даланд “Монгоулд” ХХК-ийн оруулсан хөрөнгө оруулалт нь “Цагаан Цахир” уурхайд хийгдсэн олон бүтээн байгуулалтын нэг бөгөөд үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, байгаль орчин хамгаалах олон улсын жишигт нийцүүлсэн.