Далд Уурхай

“Наран Мандал” компани нь олон улсын жишигт нийцсэн уурхайн үйл ажиллагаа явуулахыг зорьдог бөгөөд энэ хугацаанд далд уурхайн налуу ам болон туннель малтаж, I босоо аманд өргүүр суурилуулж, далд уурхайн агааржуулалтын систем, төмөр зам, ус зайлуулах хоолой зэрэг дэд бүтцийн ажлуудыг хийсэн ба 1 км зайтай шинэ босоо ам малтсан.

I судал нь өнгөрсөн жилүүдэд баяжуулах үйлдвэрийг дангаараа хүдрээр хангах чадамжтай, бие даасан уурхайн хэмжээнд хөгжсөн. Төвийн босоо амыг гадаргад ойр хүдрийг олборлох зорилгоор нээсний дараа хойд хэсэгт 5 хөндлөн малталт, урд хэсэгт 27 хөндлөн малталт тус тус хийгдсэн.

 

Олборлолт

”Цагаан Цахир” ордод жилд 43,800 тн хүдэр боловсруулах хүчин чадалтай 3 сая ам.долларын өртөг бүхий хүдэр баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулсан. 2016 оны 2 сараас гравитацын аргаар баяжуулалт эхэлсэн ба тус оны 9-р сараас эхлэн уусган баяжуулах шат дамжлага ашиглалтад орсон. I судалд олборлолт тогтмол хийгдсэнээр 2017 онд баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа жигдэрсэн. Гравитац болон уусган баяжуулах шат дамжлагын дагуу өдөрт 90% дээш металл авалттай, 100 тонноос илүү хүдэр баяжуулах боломжтой.

 

 

Vein One Mine Model: