Номгон, Баянхонгор аймаг, Монгол улс

Наран Мандал компаний гүйцэтгэх захирал Майкл Фишер Баянхонгор аймгийн төлөөллүүдийг 5 сарын 8-ний үдэш хүлээн авч уулзлаа. Энэхүү арга хэмжээний үеэр нь Наран Мандал компани өөрсдийн шинэ нэр болон төслийн үйл ажиллагааныхаа талаар танилцуулга хийв.

Ноён Фишер арга хэмжээний үеэр хэлэхдээ компаний зорилго нь хариуцлагатай уул уурхайн өндөр стандартыг тогтоон, аюулгүй ажиллагааг сахин, байгаль орчныг хамгаалан ажиллахаас гадна нийгмийн хариуцлагатай гишүүн байхын чухлыг онцолж байв.

Фишер захирал орон нутгийн төлөөлөл болсон зочдод хандан “Манай компани 2014 онд Цагаан Цахирын уурхайг олон улсын хөрөнгө оруулалт хийх замаар худалдан авсан ба энэхүү төслийн дараагийн бүлгийг амжилттай бичих нь бидний эрхэм зорилго билээ. Уг төслийг шинээр хөгжүүлэгч бидний хувьд орон нутагтайгаа идэвхтэй бас нягт холбоотой ажиллаж өөрсдийн үйл ажиллагааныхаа талаар ил тод хуваалцах нь нэн чухал гэж бодож байна” гэж хэллээ.

Түүний хэлсэн үг нь товчхондоо Наран Мандал компаний төсөл, баг хамт олон болон компаний үнэт зүйлсийг онцолж байлаа. Наран Мандал компани орон нутгаас бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах, ажиллах хүчнээ орон нутгаас сурган авах гэсэн бодлого баримталж ажиллаж байгаагаа илэрхийлэв. Одоогоор компани нь 220 гаруй ажлын байр бий болгоод байгаа бөгөөд тэдний 97%-ийг Монголчууд бүрдүүлдгээс дийлэнхийг нь орон нутгийн иргэд буюу Баянхонгорчууд бүрдүүлж байна гэлээ.

Фишер захирал орон нутгийн оролцогч талууд Наран Мандалын хувьд чухал болохыг онцлон: “Наран Мандал гэх гэр бүл бол зөвхөн өөрсдийн ажилтнуудаараа хязгаарлагдахгүй юм. Манай гэр бүлд бидэнд бараа, бүтээгдэхүүн үйлчилгээ нийлүүлдэг бүхий л хамтрагч, харилцагч байгууллагууд, хувь хүмүүс орох билээ. Баянхонгор аймгийн орон нутгийн хүндэт төлөөлөл болсон та ч бас манай хамт олны нэг хэсэг гэж гэдгийг онцолмоор байна” гэв.

Наран Мандал бол олон улсын менежментийн баг бүрдүүлсэн Монгол уул уурхайн компани юм. Баянхонгор аймагт байрлах уг уурхай нь олборлолтын хувьд дундаж түвшний үндсэн ордны уурхай юм. Тус компаний захирал Майкл Фишер нь дэлхийн олон улс орнуудад уул уурхайн томоохон төслүүд дээр ажиллаж байсан арвин туршлагатай шилдэг боловсон хүчин бөгөөд хамгийн сүүлд тэрээр Киргизстан улсын Кумторын төсөлд 5000 гаруй ажилтан удирдан ерөнхийлөгчөөр ажиллаж байсан нэгэн юм.