2022 оны 5-р сарын 11, Улаанбаатар хот – Монголын малчин түмэн өргөн уудам нутагт, эрс тэс уур амьсгал бүхий дөрвөн улирлын турш мал сүргээ хариулж, “өвсний сайн, усны цэнгэг”-ийг бараадан, бэлчээр нутгаа сэлгэн нүүдэллэж ирсэн онцлогтой.  Дөрвөн цагийн эрхээр нүүдэллэн амьдардаг малчдын хувьд хатуу өвлийг давахын тулд өвлийн цагт нөмөр дулаан газрыг сонгож “Өвөлжөө” бууцаа барьдаг билээ.

Баянхонгор аймгийн малчин түмэн ч түүний адилаар өвлийг өнтэй давахын тулд өвөлжөө, бууцаа сэлбэн, засч сайжруулж байна. Өвөлжөө хороо тав тухтай, сайн баригдсан байх нь малчдын амьжиргааны гол эх үүсвэр болох мал сүрэг өвлийг өнтэй давж, онд мэнд ороход ихээхэн нөлөөтэй юм.

“Наран Мандал Энтерпрайзес” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Мандал хайрхан багийн малчин өрхүүдэд өвөлжөө хорооны материалыг хүргэн өгч, малчдынхаа амьжиргаанд дэмжлэг үзүүлдэг уламжлалтай. Энэ хүрээнд 2015 оноос хойш Мандал хайрхан багийн 40 гаруй малчин өрхөд өвөлжөөний барилгын материалын дэмжлэг үзүүлээд байна.

Хамгийн сүүлд тохиосон өвөлжөөний материалын дэмжлэгийг тус компанийн Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Эрдэнэцогт энэ оны 5 дугаар сард Мандал хайрхан багийн 10 малчин өрхөд хүргэж өглөө.

 

Өвөлжөөний материалын дэмжлэг хүлээн авсан малчин өрхийн нэг болох малчин Батбаяр энэхүү дэмжлэгийг нэн чухал бөгөөд цагаа олсон” ажил боллоо хэмээн тодорхойлж, Наран Мандалын орон нутагт хийж буй хөрөнгө оруулалт, нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй төсөл хөтөлбөрүүдэд талархал илэрхийлэв.

 

“МонГоулд компанийн удирдаж буй Наран Мандал компанийн хувьд нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх нь нэн чухал бөгөөд энэхүү үйл ажиллагаа нь манай нийгмийн хариуцлагын хөтөлбөрийн зөвхөн нэг хэсэг юм. Бид малчин өрхүүдийг өвөлжөөний материалаар хангах ажлыг үргэлжлүүлж, цаашид илүү бие даасан байдлыг бий болгох үүднээс эдгээр өрхүүдтэй хамтран ажиллах арга замыг үргэлжлүүлэн судалж байгаадаа туйлын баяртай байна.

Бидний эн тэргүүний стратегийн байр суурь бол орон нутгийн иргэддээ дэмжлэг үзүүлэхийн сацуу орон нутагт манай компани үйл ажиллагаагаа эрхэлж байх хугацаанд, орон нутгын ард иргэдийг цаашид илүү бие даасан, тогтвортой боломжоор хангахад дэмжлэг үзүүлэх явдал юм.” гэж Наран Мандал Энтерпрайзес компанийн гүйцэтгэх захирал Гленн Болдвин онцоллоо.


МонГоулд компанийн менежменттэй Наран Мандал уурхайн тухай 

МонГолд компанийн удирддаг Наран Мандал уурхай нь Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутагт байрладаг, нарийн судалтай, алтны гүний уурхай юм. Наран Мандал нь олон улсын туршлагатай менежмент, орон нутгийн ажиллах хүч, орон нутагт нийгмийн үнэ цэнийг бий болгох чиглэлд Монгол Улсын олборлох салбарт шинэ стандартыг тогтоон ажилллаж байна.

Наран Мандал компани орон нутгийн хөрөнгө оруулалт, нийгмийн хариуцлагын хүрээнд өнгөрсөн гурван жилийн хугацаанд Баян-Овоо сумын ард иргэд болон Баянхонгор аймагт 3 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна.

Илүү ихийг манай Сошиал хуудсууд болон www.naranmandal.com хаягаар зочилж хүлээн авна уу.

Холбоо барих:

Т.Пүрэвжав, ПР менежер

[email protected]

https://www.naranmandal.com