Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй нь компанийн оршин тогтнол, цаашдын өсөн дэвшилтэд хамгийн чухал нөлөөтэй гэж бид үздэг. Осолгүй үйл ажиллагааг хэвшүүлэх эрхэм зорилгодоо хүрэхэд аюулгүй үйл ажиллагааны зааврыг өдөр тутамдаа чандлан сахиж, улам сайжруулахын төлөө ажиллаж байна.
“Наран Мандал” компани нь Монгол Улсын Хөдөлмөрийн Аюулгүй Байдал, Эрүүл Ахуйн тухай хуулийг чандлан сахидаг бөгөөд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аюулгүй ажиллагааны стандартуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Компанийн менежментийн баг, уурхайн удирдлага, ажилчдын хариуцлагатай байдал нь эрүүл, аюулгүй ажлын байрыг бүрдүүлэхэд оршино.
Иймд компанийн хүн бүр үйл ажиллагаандаа дараах үүргүүдийг чандлан биелүүлж байна. Үүнд:


Удирдлагын үүрэг:
- Компанийн үйл ажиллагаа хууль ёсны дагуу явж буйд анхаарал тавих
- Бүхий л төрлийн осол аваараас урьдчилан сэргийлэх
- Аюулгүй ажиллагааны заавар, сургалтаар ажилчдыг хангах
- Аюулгүйн ажиллагааны гүйцэтгэлд хяналт тавих
- Аливаа ажлыг хамт олноороо зөвлөлдөх
- Аюулгүй ажиллагааны хувцас, хэрэгслээр ажилчдыг хангах
- Гэмтэл бэртлийн үед авах арга хэмжээний хөтөлбөрийг гарган хэрэгжүүлэх
Ажилчдын үүрэг:
- Өөрсдийн аюулгүй байдал, эрүүл мэндийг хангахад анхаарах, шаардлага тавих
- Ажлын дараалал, зааварчилга, дүрэм журмыг чандлан сахих
- Аюулгүй ажиллагааны сургалтад тогтмол хамрагдах
- Аюулгүй байдал, эрүүл мэндэд хор хохирол учруулж болзошгүй аюулыг урьдчилан сэргийлэх болон мэдээлэх
- Осол аваарын талаар мэдээлэх
- Аюулгүй ажиллагааны хэрэгсэл, хувцсыг зааварчилгааны дагуу ашиглах