Хариуцлага болон ёс зүй нь “Наран Мандал” компанийн үйл ажиллагааны тэргүүн зорилт учир үйл ажиллагааныхаа бүхий л шат, дамжлагад анхааран ажилладаг. Компани бүхий л хууль, дүрэм, стандарт, норм, үнэт зүйл зэргийг сайтар даган мөрддөг бөгөөд олон улсын жишигт нийцүүлэхийн тулд компанийн засаглалын ёс зүйгээр мэргэшсэн олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж ирсэн.

 

Бид дараах бодлогыг баримталж, ажилчдын эрүүл мэнд, байгаль орчны тогтвортой байдлыг хадгалахыг нэн тэргүүний зорилгоо болгон шударга, ёс зүйтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг. Үүнд:

  • Ёс зүйтэй удирдлагатай хүчирхэг компанийн засаглал

  • Монгол улсын болон олон улсын хууль дүрмүүдийг ягштал биелүүлдэг байдал. /Бүхий л дүрэм журам, стандартуудын хэрэгжилтийг дотоодын болон гадаадын мэргэжилтнүүд хянан, шалгадаг/

  • Хүн төвтэй, хүний нөөцийн удирдлагын хэрэгжилт болон залуу менежер, ажилчдыг бэлтгэж, чадварыг нь хөгжүүлдэг

  • Компанийн дотоод баримтлах ёс зүйн дүрэм журмыг дагаж мөрдөх

  • Үр дүнтэй эрсдэлийн удирдлагын хэмжигдэхүүнүүд

  • Ойлгомжтой, итгэл даах, хариуцлагатай үйл ажиллагаа

  • Хувьцаа эзэмшигчдийн итгэлийг даасан тогтвортой, тууштай байдал

  • Орон нутгийн үйл ажиллагаатай холбоотой бодлогыг дэмжих, санаачлах, хэрэгжүүлэх