НИЙГЭМДЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ

“Наран Мандал” компани  нь хувьцаа эзэмшигчдийн итгэлийг дааж, улс нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа явуулахад өндөр ач холбогдол өгдөг.  Баянхонгор аймаг болон Баян-Овоо сумын хөгжилд бодиттой хүч нөлөө үзүүлсээр ирсэн билээ. Хариуцлагатай уул уурхайн зорилтын хүрээнд орон нутагтаа үзүүлэх нөлөө болон үр өгөөжөөрөө үлгэр жишээ болж ажилдагт бид бахархалтай байдаг.

 

“Наран Мандал” компанийн олон нийттэй харилцах алба нь олон улсын туршлагатай зөвлөхүүдтэй хамтран ажилладаг ба компанийн алсын хараа, үнэ цэнд тулгуурлан орон нутгийн иргэдтэй урт хугацааны эерэг харилцаа тогтоон ажиллахыг зорьдог. “Наран Мандал” компани нь нийгэм эдийн засагт болон орон нутагт ажлын байр бий болгох, дэд бүтцийг хөгжүүлэх, боловсрол, эрүүл мэндийг дэмжих, Монгол улсын татварын орлогыг нэмэгдүүлэхэд эерэг нөлөө үзүүлдэг.

Орон нутгийн иргэдийг сурган ажиллуулдаг

Уурхайн ажилчдын 70 гаруй хувь нь Баянхонгор аймгийн иргэд байдаг ба өрсөлдөхүйц цалин, ажлын аюулгүй орчин болон тав тухтай ажиллах орчноор бүрэн хангагддаг. Компани нь орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах мөн тэдний ур чадварыг хөгжүүлж ажиллахыг зорьдог.

Дэд бүтцийн хөгжил

“Наран Мандал” нь аймгийн төвийн гудамжнуудад гэрэлтүүлэг хийх, гүүр барих, сургууль болон дотуур байрнуудын засварыг хийх зэргээр орон нутгийн хөгжилд дэмжлэгийг үзүүлдэг.

Орон нутгийн иргэдтэй хамтран ажиллах

Нийгэмд эерэг нөлөөг үзүүлэх төсөл, үйл ажиллагаануудыг дэмжин ажиллахаар Баянхонгор аймгийн удирдлагуудтай жил бүр хамтран ажиллах гэрээг байгуулдаг.

Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих

Ажлын байр нэмэгдүүлэхээс гадна малчид болон жижиг дунд үйлдвэрлэлүүдээс мах, сүү, сүүн бүтээгдэхүүнүүдийг худалдан авдаг нь орон нутгийн эдийн засгийг дэмжиж буй өөр нэгэн хэлбэр юм.

Малчид, орон нутгийн иргэдийг дэмжих

Худаг гаргах, өвөлжөө барих, өвлийн цагт тогтмол малын тэжээл олгох зэргээр туслалцаа үзүүлдэг нь “Наран Мандал” компанийн нутгийн малчдыг дэмжих дэмжлэг юм.

Орон нутгийн эрүүл мэндийн хөтөлбөр

Жил бүр Улаанбаатар хотоос эмч, мэргэжилтнүүдийг урин авчирж нутгийн иргэдийг үнэ төлбөргүйгээр нарийн үзлэгт хамруулж иргэдийн эрүүл мэндэд анхаарал тавьдаг.

Орон нутгийн боловсролын хөтөлбөр

“Наран Мандал” компани нь ерөнхий боловсролын сурагчдыг ном, дэвтэр, цүнх зэрэг хичээлийн хэрэгслээр хангахаас гадна дотоод гадаадын их, дээд сургуулиудад суралцаж буй оюутнууддаа сургалтын төлбөрийн тэтгэлгээр тусламж үзүүлж орон нутгийн иргэдийн боловсролд анхаардаг.