Байгаль орчны нөөцийн зохистой хэрэглээг тогтмол сайжруулахаар байгаль орчин хамгаалах төлөвлөгөөг хэрэгжүүлдэг бөгөөд бид албан болон гэрээт ажилчдаа үргэлж байгаль орчин хамгааллын хамгийн дээд жишгийн дагуу сургадаг. “Наран Мандал” компани нь байгаль орчин хамгааллын чиглэлээр үргэлж тэргүүлэх аж ахуй нэгж байх зорилгынхоо хүрээнд хяналтын хөтөлбөрүүдийг тогтмол хэрэгжүүлдэг.

 

 

Уурхайн баяжуулах үйлдвэр байгаль орчны хариуцлагад дараах зүйлс багтана:

Химийн бодисын зохистой хэрэглээ

“Наран Мандал” компани нь химийн бодисыг аюултай хаягдлын зохицуулалтын дүрэм журмын дагуу нарийн хяналт дор ашигладаг бөгөөд ашиглалтын дараа тусгай зориулалтын агуулахад хадгалдаг. Мөн баяжуулах үйлдвэр нь орчин тойрондоо химийн бодис гадагшлуулахгүй, агаарт ялгаруулахгүй бүтэцтэйгээр зохион бүтээгдсэн.

Хариуцлагат хаягдлын зохицуулалт

“Наран Мандал” компани нь хаягдлын зохицуулалтын бодлогоороо дамжуулан хариуцлагатай хаягдал зохицуулалтын дадлыг хэрэгжүүлдэг бөгөөд хаягдлыг дахивар болон дахивар бус гэж хоёр ангилан дахивар хаягдлуудыг Баянхонгор аймаг дахь дахивар бүтээгдэхүүний зохицуулалтын компаниар дамжуулан дахин боловсруулдаг бол дахивар бус хаягдлуудыг Баянхонгор аймгийн хаягдал зохицуулалтын төвөөр дамжуулж устгалд оруулдаг.

Усны зохистой, үр ашигтай хэрэглээний зохицуулалт

Бид усны зохистой хэрэглээг үргэлж дэмжсээр ирсэн бөгөөд баяжуулах үйлдвэрт ашигласан усныхаа 92 хүртэлх хувийг дахин ашиглаж байна. Компанийн байгаль орчин хариуцсан мэргэжилтэн ойр орчмын худаг, гадаргуун ус болон усны сав газруудаас усны дээж авч шинжилгээ хийн усны чанарыг тогтмол шалгадаг.

Агаарын бохирдлыг багасгах, тоосжилтын хяналт

Орон нутгийн агаарыг бохирдуулахгүй байх зорилгоор “Наран Мандал” компани нь өөрсдийн үйл ажиллагаанаас үүсч буй тоос, тортогийн хэмжээг хянаж, цэцэрлэгжүүлэлт хийсний сацуу баяжуулах үйлдвэрийн дэргэд агаарын чанар шалгагчийг байршуулсан. Сүүлд хийсэн хэмжилтээр уурхайн ажилчид, ойр орчмын иргэд аюулгүй цэвэр агаараар амьсгалж байгаа нь батлагдсан

Био-тархалтын нөлөөллийг багасгах

Бидний үйл ажиллагаанаас ойр орчмын биологийн төрөл зүйлд үзүүлэх нөлөөг багасгах зорилгоор байгаль орчны мэргэжилтэн буюу Грийн Трендс (жил бүрийн байгаль орчин хамгааллын төлөвлөгөө гаргаж үүний дагуу био-тархалтын байгаль, амьтны болон ургамлын аймгийн талаар судалгаа хийдэг. Байгаль орчин хамгаалахад хөндлөнгийн байгуулга болох (байгаль орчны зөвлөх үйлчилгээ үзүүлдэг фирм)-тэй хамтарч жил бүр ойр орчмын амьд байгаль, амьтны болон ургамлын аймгийн талаар судалгаа хийдэг. Энэ ажлын хүрээнд хөрсний дээж тогтмол авч, амьд байгаль, амьтан болон ургамлыг тогтмол тандан судалгааны ажил хийдэг. Уурхайн үйл ажиллагаанд өртсөн хөрсийг сэргээж, ажилчдын хотхон дотор ногоон байгууламж барьж, хаягдал болон бохир усны цэвэрлэх байгууламжийг тус бүр байгуулсан.