“Наран Мандал” компанийн ажилчид болон орон нутгийн ард иргэдийн эрүүл мэндэд санаа тавих, сэргийлэхээр зорьж ажилладгаараа Баянхонгор аймаг болон Баян-Овоо сумын ард иргэдийн гүн талархлыг хүлээсэн хариуцлагатай аж ахуй нэгж юм. Бид өөрсдийн зорилгын хүрээнд дараах орон нутгийн санаачлагуудыг авч хэрэгжүүлдэг. Үүнд:

  • Орон нутгийн эрх ашиг, хөгжлийг дэмжсэн үнэт зүйлс, хэтийн зорилготой байх

  • Орон нутгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох

  • Харилцан хүндлэл ба ойлголцол

  • Найдвартай, ил тод байдал

  • Үр дүнтэй харилцаа

  • Санал хүсэлтийг хүлээн авч хэрэгжүүлэхэд анхаарал тавих.

Сүүлийн жилүүдэд “Наран Мандал” компани зүгээс орон нутгийн аж ахуй нэгжүүдэд 800 гаруй сая. төгрөгийн хөрөнгө оруулалт, туслалцааг үзүүлсэн. Наран Мандал нь Баянхонгор аймаг даяар, тэр тусмаа Баян-Овоо сумын ард иргэдтэй ойр дотно харилцаатай байдаг бөгөөд бидний зүгээс 2018 онд дараах санаачлагуудыг гарган ажилласан. Үүнд:

1. ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨТӨЛБӨР

“Наран Мандал” компанийн санхүүжилтээр Улаанбаатар хотоос нарийн мэргэшсэн эмч нар Мандалхайрхан багийн иргэдэд гурван хоногийн турш үнэ төлбөргүйгээр эрүүл мэндийн үзлэг хийсэн.

2. ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН БАЯР

Олон улсын хүүхдийн баярыг тохиолдуулан тэмдэглэлт арга хэмжээ зохион байгуулж тус багийн хүүхэд бүрт баярын бэлэг гардуулсан.

3. ОРОН НУТГИЙН ХҮҮХДҮҮДЭД ЗОРИУЛСАН ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГСЭЛ

“Наран Мандал” компаниас хичээлийн шинэ жилтэй холбогдуулан 2018 оны намар Мандалхайрхан багын 220 гаруй сурагчдад хичээлийн шинэ жилийн амжилт хүсэн хичээлийн бүрэн хэрэгсэл гардуулсан.

4. ШИНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ЗОРИУЛСАН ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР

Дотоодын болон гадаадын их, дээд сургуульд суралцаж буй Мандалхайрхан 1-р багт бүртгэлтэй 54 оюутанд тэтгэлэг болон сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлсэн.

5. ОРОН НУТГИЙН ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ӨВӨЛЖИЛТИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

Мандалхайрхан 1-р багийн иргэдийн амьжиргаанд зориулж 45 гаруй сая төгрөгөөр 10 өвөлжөө барих хөрөнгө оруулалт шийдэв.

6. МАНДАЛХАЙРХАН БАГИЙН ХУДАГ БОЛОН УСАН ХАНГАМЖИЙН ЦЭГ

Мандалхайрхан 1-р багийн худгийн байгууламжид 20 сая төгрөгийн хөрөнгийг оруулалтыг шийдсэн.

7. ОЛОН УЛСЫН АХМАДЫН БАЯР

Олон улсын ахмадын баярыг тохиолдуулан Мандалхайрхан 1-р багийн 61 ахмадад хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулж, санал бодол солилцон болон гарын бэлгийг гардуулсан.