Манай компанийн ажилтан нэг бүр Наран Мандал гэх айлын гэр бүлийн гишүүн бөгөөд тэдний хөгжил, сайн сайхан байдал нь бидний үйл ажиллагааны үндсэн зорилтуудын нэг юм.

Уул уурхайн салбарт 20 гаруй ажилласан туршлагаасаа харахад “Наран Мандал”-д ажилласнаараа би өдрөөс өдөрт хөгжин сайжирч буй уурхайн бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийн бүтээмж болон чадварлаг залуу үеэр хүч сэлбэгдсэн дотоод соёлоороо бахархдаг. Манай уурхай өсөлт дэвшлийг нийгмийн хариуцлага, аюулгүй байдалтай уялдуулсан шилдэг уурхай болж байгаа гэдэгт итгэдэг. Бид мөнгөн урсгал, бүтээмж гэхээсээ илүүтэйгээр аюулгүй ажиллагааг нэгт тавьж ажиллах зарчмыг баримтална.

Т. Ариунболд

Баяжуулах үйлдвэрийн менежер

“Наран Мандал бол миний ажиллаж буй хамгийн анхны уул уурхайн компани. Би олон улсын хөрөнгө оруулалттай уул уурхайн компанийн ёс зүй, философи, үүрэг хариуцлагыг гар аргаар олборлолт хийдэг нөхөрлөлүүдээс асар ялгаатайг олж харсан.

А. Мөнхтэмүүлэн

Байгаль Орчин Хариуцсан Мэргэжилтэн

“Цагаан Цахир” уурхай дээр ажиллах хамгийн сайхан зүйл нь мөр зэрэгцэн хөдөлмөрлөх чадварлаг хамт олныг бүрдүүлж чадсан гэж боддог. Манай компанид өсөн дэвших олон боломж бололцоо байдаг гэж би хувьдаа итгэдэг. Би энэ гэр бүлийн нэг хэсэг болон ажиллаж байгаадаа баяртай байна. Бид мэргэжлийн хувьд ч, багаар болон бие даан хөгжин суралцах ямар ч үед нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгнийхээ төлөө гэсэн итгэл сэтгэлээр ханддаг.

О. Загд

Нэвтрэгч

Хамт олон маань миний үргэлж ажилдаа цог жавхаатай ирдгийн нэг шалтгаан. Мөн өсөн дэвжиж буй компанийн нэгээхэн хэсэг байж бүхнийг шинээр эхлүүлэн явах боломж олдсонд үнэхээр баяртай байдаг.

Б. Бадамдорж

Нэвтрэгч

Компанийнхаа ирээдүйн хөгжил цэцэглэлтэд хамтдаа гар бие оролцон ажиллаж байгаадаа маш их баяртай байна. Ирээдүйд мэргэжлийн чиглэлээрээ өсөн дэвших бүх боломжууд компанид маань байдагт нь мөн энд ажилладаг хүн нэг бүрд талархаж явдаг.

Г. Гэндэндаржаа

Нэвтрэгч