Дэвшилтэд Хоргүйжүүлэх Цикл

2018 оны 9 сар
2018 оны 9 дүгээр сараас эхлэн ”Цагаан Цахир” уурхай дээр уул уурхайн дэвшилтэт технологи үйлдвэрлэгч Шинхай /Xinhai/ компанитай хамтран баяжуулах үйлдвэрт “Шинэчилсэн Хоргүйжүүлэх Цикл”-ийг нэвтрүүлснээр Баянхонгор аймагт байгаль орчинд ээлтэй тогтвортой үйл ажиллагаа явуулах боломж бүрдсэн. 2014 онд хөрөнгө оруулагч “Монгоулд” ХХК нь ”Цагаан Цахир” уурхайд бодит хөрөнгө оруулалт хийсний үр дүнд, олборлолт нэмэгдэж, цаашид ордыг нарийвчлан судлах боломж үүссэнээс гадна байгаль орчныг хамгаалах болон аюулгүй байдлыг сайжруулсан.

Шинэ Хаягдлын Далан

2018 оны 5 сар
2018 оны 5-р сард төслийн талбайд шинээр томоохон хаягдлын далан барьж ашиглалтад оруулсан. Барилгын туслан гүйцэтгэгч “Дрийм Өэсис” ХХК нь Солонгос улсад үйлдвэрлэсэн барилгын материал ашиглан, уурхайн ангижруулах нөөцөөс их хэмжээний буюу 88,203 куб.м багтаамжтай шинэ хаягдлын далан барьж ашиглалтад оруулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүлээлгэн өгсөн. Энэхүү хаягдлын даланд “Монгоулд” ХХК-ийн оруулсан хөрөнгө оруулалт нь “Цагаан Цахир” уурхайд хийгдсэн олон бүтээн байгуулалтын нэг бөгөөд үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, байгаль орчин хамгаалах олон улсын жишигт нийцүүлсэн.