Баянхонгор аймагт байрлах ”Наран Мандал” компанийн “Цагаан Цахир” алтны уурхай нь олон жилийн түүхтэй бөгөөд өнөөг хүртэл тус орд нь томоохон алтны үндсэн ордод тооцогдсоор ирсэн.

1950-аад он
Оросын геологичид ”Цагаан Цахир” ордод анх судалгааны ажил хийсэн.
1960-аад он
Зүүн Германы геологичид төслийн талбайд өрөмдлөгийн ажил явуулсан.
1990-ээд он
ЖАЙКА төслийн хүрээнд Японы геологичид өрөмдлөгийн ажлыг үргэлжлүүлсэн.
2000-аад он
БНХАУ болон Монгол улсын хамтарсан хөрөнгө оруулалттай “Баянгазар” ХХК анх баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулж, ашиглалтын үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
2011 он
“Монгоулд” ХХК нь Монгол улсад хөрөнгө оруулалтын боломжуудыг судалж эхэлсэн.
2014 он
“Монгоулд” ХХК нь “Наран Мандал” компанийн алтны төслийг хамтарсан хөрөнгө оруулалт хийх замаар худалдан авсан.
2015 он
“Монгоулд” ХХК-ийн менежментээр ”Цагаан Цахир” уурхай өргөжиж дэвшилтэд техник, технологиудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн.
2016 он
“Цагаан Цахир” уурхайд уусган баяжуулах технологи ашиглах зөвшөөрөл авснаар Монгол улсад уусган баяжуулах эрхтэй гурван компаний нэг болсон.
Мөн энэ онд анхны үйлдвэрлэлээ эхлүүлж хөрөнгө оруулалтын багцдаа шинэ төслүүдийг нэмж эхэлсэн.
2017 он
ЖОРК стандартыг баримтлан өрөмдлөг хийснээр ордын нөөцөд олон улсын стандартад нийцсэн үнэлгээ хийгдсэн.
2018 он
“Наран Мандал” компанийн үйл ажиллагааг өргөжүүлэхээр 2 шатлалт төлөвлөгөө хэрэгжүүлсэн. Эхний шатанд I дүгээр судлын олборлолтыг нэмэгдүүлж, хоёрдугаар шатанд X дугаар судалд нэмэлт хайгуулын ажил явуулахаар төлөвлөсөн.
Хөрөнгө оруулагч “Монгоулд” ХХК нь “Цагаан Цахир” ордыг “Спейшл Майнз” ХХК-аас бүрэн худалдан авч компанийн нэрийг “Наран Мандал Энтерпрайзес” ХХК болгон өөрчилсөн.
2019 он
“Наран Мандал” компанийг өргөтгөх II дугаар шатанд, Монголын Хөрөнгийн биржид бүртгүүлэн хувьцаагаа гарган X дугаар судлын малталт нэвтрэлтийн ажил тус тус эхлүүлэхээр төлөвлөж байна.

Уурхайн хөгжлийн үе шатууд болон зөвшөөрлүүд