X судлын төв хэсэг
2017 онд хийгдсэн өрөмдлөгийн ажлын үр дүнд ЖОРК стандартаар X дугаар судлын нөөцийг үнэлсэн ба гүний өрөмдлөг хийснээр нөөцийг нэмэгдүүлэх боломжтой. X дугаар судлыг ашиглах эхний шатны бэлтгэл ажил төв хэсэгт 2018 оны 10 сард эхлүүлнэ гэж төлөвлөөд байна. X дугаар судлын олборлолтыг илүү механикжсан болон өрөмдөн олборлох аргуудыг (long-hole stopping) шинээр ашиглаж эхлэхийн сацуу I дүгээр судлыг олборлосон арга туршлага дээрээ тулгуурлан хийхээр төлөвлөсөн.
X судлын хойд болон өмнөд хэсгүүд
X дугаар судал төв хэсэгт олборлолт эхэлсний дараагаар буюу төлөвлөгөө ёсоор 2019 оны дунд үе гэхэд X дугаар судлын өмнөд хэсгийн бэлтгэл ажил эхэлнэ. Өмнөд хэсгийн олборлолт эхэлсний дараагаар хойд хэсгийн бэлтгэл ажил эхэлнэ. Судлын төв хэсэгт хүдрийн нөөц, арга туршлагын үр дүнд өмнөд болон хойд хэсгүүдийн олборлолтын төлөвлөгөөнөөс эрт хийгдэж эхлэхээр байна.
Олборлолт
X дугаар судлын олборлолт эхэлснээр одоо ашиглагдаж буйгаас илүү хүчин чадалтай баяжуулах үйлдвэр шаардлагатай. “Наран Мандал” компаниас баяжуулах үйлдвэрийн хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлэхээр төлөвлөсөн.