Бидний хувьд хамт олон нь хамгийн үнэт зүйл бөгөөд хүн бүрийг сурч мэдэх, өөрийгөө хөгжүүлэх орчинг бүрдүүлэн ажиллахыг зорьдог.

Үүрэг хариуцлага
Эрүүл мэнд болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг баримтлан ажиллах нь бидний эрхэм үүрэг хариуцлага юм. Ажлын байран дахь аюулгүй ажиллагааг эрхэмлэн, уул уурхайн салбарын олон улсын жишигт нийцсэн арга барилыг баримтлан ажилладаг.

Өсөн дэвжих боломж
Уул уурхайн салбарт тэргүүлэх, нээлттэй хувьцаат компаниудын нэг болох зорилготой. Компанийн өсөлт хөгжил нь ажилтан бүрд шинэ шинэ боломжуудыг олгох болно.

Хамт олон
“Наран Мандал” компани нь ажилтан бүрийн шинэлэг санаа, сурч хөгжих боломжийг дэмжин ажилладаг .

Мэргэшсэн баг
“Наран Мандал” компанийн менежментийн баг нь уурхайн үйл ажиллагаа, төслийн удирдлага, хөрөнгө оруулалт ба санхүүгийн арвин туршлагатай дотоодын болон олон улсын зэрэгтэй мэргэжилтнүүдээс бүрддэг.

Глобалчлал
Монгол, Хятад, Орос, Гана, Япон, Шинэ Зеланд, Их Британи, АНУ зэрэг дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн чадварлаг, эрч хүчтэй, мэдлэг боловсролтой, туршлагатай мэргэжилтнүүдээс бүрдсэн баг хамт олонтой.
Анкет бөглөх
Анкет бөглөх сонголт ЭСВЭЛ CV-ээ дараах и-мэйл рүү явуулах: [email protected]
Дэлгэрэнгүй