“Наран Мандал” компани нь Монгол улсын алт үйлдвэрлэлийн компаниуд дундаа шинэ жишиг тогтоон олон улсын шилдэг менежментийн багаар удирдуулан үйл ажиллагаагаа явуулж байна.
2011 онд Жэйми хөгжиж буй зах зээлийн хөрөнгө оруулалтын компани болох Мелбури Капитал компанийг үүсгэн байгуулж, одоог хүртэл удирдаж байна. Жэйми Их Британи, АНУ болон Европ даяар зочид буудлуудыг худалдан авч, хөгжүүлдэг Рубен Бродерс компанийн шинэхэн байгуулагдсан боловч хурдацтай хөгжиж буй зочлох үйлчилгээний бизнесийг тэргүүлдэг. Жэймигийн алсын хараа бол олон улсын гол гол зах зээлүүдэд зочдод зориулсан орчин үеийн, бүтээлч хандлага бүхий салбарын тэргүүлэх шилдэг зочид буудал, зоогийн газар, хувийн клубүүдтэй болох явдал юм. Лондон хотын Гросвенор талбайд Хорин Хоёр нэртэй зочид буудал, ресторан, хувийн гишүүдийн клуб нь амжилттай нээгдсэн нь энэхүү алсын хараа хэрэгжиж байгаагийн тод жишээ юм. Түүний тэргүүлдэг хөрөнгийн бизнесүүд нь дэлхийн шилдэг тансаг зэрэглэлийн болон амьдралын хэв маягт үл хөдлөх эд хөрөнгүүдийн болон түншлэлүүдээс бүрддэг бөгөөд тэдгээрт дараах зочид буудлууд багтдаг: Оеткер Коллекшн (Капри дахь Ла Палма зочид буудал, Палм Бийч дэх Винета зочид буудал), Коринтиа зочид буудлууд (Нью Йорк дахь Суррей зочид буудал, Ром дахь Коринтиа зочид буудал, Баглиони зочид буудлууд (Луна Баглиони Вениц зочид буудал), Эннисморе/Аккор зочид буудал (Мондриан Шоредитч зочид буудал), Экспериментал зочид буудал (Вербиер дэх Чалет зочид буудал, Вениц дэх II Палаззо зочид буудал), Ибиза дахь Пача зочид буудал. Эдгээрээс гадна дээрхтэй төстэй олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Түүний сүүлийн үед идэвхтэй оролцож байгаа Лондонгийн бусад томоохон төслүүдэд Кембрижийн байшин (хуучнаар Ин энд Аут клуб), Адмиралти Арк (Валдорф Асториа) болон Лондон дахь Каррингтон Байшинг хөгжүүлэх зэрэг төслүүд багтдаг. Тэрээр архитектур, дизайныг сонирхож дурладаг бөгөөд ялангуяа өвөрмөц өвийн шинж чанартай эд хөрөнгүүдийг уламжлалаа хүндэтгэхийн зэрэгцээ тэдгээрийг амьдруулах зорилгоор сэргээн засварлах сонирхолтой байдаг. 2021 онд Жэйми Рубен Ньюкастл Юнайтед хөлбөмбөгийн клубыг худалдаж авсан нэгдлийн нэг хэсгийг бүрдүүлж, тус клубийн Удирдах Зөвлөлийн нэг хэсэг төдийгүй гүйцэтгэх багийг нь дэмжиж ажиллаж байна. Клубын ажлынхаа хажуугаар хотын төвд оффис, худалдааны талбайг дахин төлөвлөхөд Рубен Бродерс компанийн хийсэн хөрөнгө оруулалтад хамтран оролцдог бөгөөд Вест Энд Фүүдбанктай хийсэн буяны ажил зэрэг нь түүнийг Ньюкастл хот болон уг хотын ард иргэдтэй хувийн дотно харилцаатай болсныг илтгэж байгаа юм.
Жэйми олон төрлийн бизнесийн эрхэлдэг. Тэрээр Лондонгийн алдартай жижиглэн худалдааны төв болох Бурлингтон Аркадегийн Гүйцэтгэх Захирал, тогтвортой орон сууцны зураг төсөл, барилгын компани болох Прожект Итопиагийн хөрөнгө оруулагч, Төлөөлөн Удирдах Зөвлөлийн зөвлөх, Их Британийн хамгийн том морин тойруулгын бүлэг компани болох Арена Рэйсинг компанийн захирал билээ. Тэрээр мөн Их Британи, АНУ-д дахь хөрөнгө оруулалтад анхаарлаа хандуулж, бизнес эрхлэгчдийг өөрсдийнхөө өсөлтийн стратегийг хэрэгжүүлэхэд нь, тэр дундаа технологийн болон хэрэглэгчдэд чиглэсэн компаниудад дэмжлэг үзүүлдэг. Жэймигийн томоохон хөрөнгө оруулалтуудаас дурдвал автомашинуудыг шинэчилж, утаа ялгаруулдаггүй хөдөлгүүртэй тээврийн хэрэгслүүд болгон хувиргадаг Луназ Групп болон Британийн тансаг зэрэглэлийн эрэгтэй хувцас, захиалгат оёдлын бизнес болох Тхом Свийни, түүнчлэн түүний Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүнээр нь ажилладаг АНУ дахь КэйВааяЮү ресторанууд зэрэг нь юм.
Рубен Сан бол Жэймигийн гол төвлөрч ажиллаж байгаа чиглэл юм. Тэрээр Их Британид орон гэргүй байдал, орон сууцны хомсдолыг арилгах шинэлэг шийдлүүдийг бий болгохоор ажиллаж байна. Мөн Центрепойнтын Өсөлтийн Зөвлөлийг хамтран удирдаж, залуучуудын орон гэргүй байдлыг өөрчлөх зорилготой Рубен Байшин зэрэг шинэ арга зам, шийдлүүдийг гаргах зорилготой буяны байгууллагын Бие Даан Амьдрах Хөтөлбөрийг хариуцаж ажилладаг.Жэйми Англи улс болон АНУ-д амьдардаг. Тэрээр теннис, падел теннис, хөл бөмбөг тоглож, дагадаг спортод дурлагч бөгөөд түүнээс гадна орчин үеийн урлагийн бүтээлүүдийг цуглуулагч, шүтэн бишрэгч нэгэн билээ.
2013 онд Эндрью Мелбури Капитал компанийг хамтран үүсгэн байгуулж, алт олборлолтын бизнес байгуулах, худалдан авах, эрхлэн явуулах стратегийг боловсруулж, одоогийн байдлаар 700 гаруй ажилтантай, бүс нутгийн хамгийн том татвар төлөгч бөгөөд хувьцаа эзэмшигчдэд онцгой үнэ цэнийг авчирч буй алт олборлолтын томоохон төв болох Монгоулд компанийг бий болгосон.
Мөн Эндрью технологи, хувийн хөрөнгө оруулалт, бизнесийн хөрөнгө оруулалт, өсөлтийн орон зайд ажиллаж буй дэлхий даяар үйл ажиллагаагаа явуулдаг хөрөнгө оруулалтын төв болох Атрум Группыг хамтран үүсгэн байгуулсан.
Түүний хувьд “Голд Фиэлдс”, “Консолидатэд Минералс”, “Ма’адэн голд” болон “Бась Метал” компаниудад удирдлагын түвшний олон төрлийн албан тушаалуудыг мэргэжлийн түвшинд өндөр гүйцэтгэлтэйгээр хашиж байсан бөгөөд Өмнөд Австралийн Их Сургуулийг уул уурхайн инженерээр төгсөж, Баруун Австралийн уурхайн менежерийн 1 -р зэргийн диплом болон өмнөд Африкийн уурхайн менежерийн ур чадварын гэрчилгээг тус тус эзэмшсэн нэгэн юм. Мөн тэрээр хөрөнгө оруулалтын банканд ажиллаж олон улсын бизнес санхүүгийн арвин мэдлэг, туршлага эзэмшсэн.
Тэрээр АНУ-ын Жонс Хопкинсийн их сургуулийн Олон улсын харилцаа, эдийн засгийн магистрын зэрэгтэй.